Боксын олимпийн эрх олгох "Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжан улсад үргэлжилж байна. "Рио-2016"-гийн эрх олгох хамгийн сүүлчийн тус тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгоно."Баку-2016"-д эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож буй.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 56 кг-д Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Эрдэнэбатын Цэндбаатар Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрх авлаа. Ийнхүү өнөөдөр олимпийн эрхийн төлөө тоглосон хоёр тамирчин маань хоёулаа олимпийн эрх авлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17823
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих