Өнгөрсөн парламентэд С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэх мэт
бие даагчид мөр зэрэгцэн сууж байсан. Тэгвэл энэ удаад ганцхан хүн бие
даагчдыг төлөөлж парламентийн суудалд залрах нь. Мэдээж энэ хүн бол
С.Жавхлан. МАН-ын гишүүн П.Анужин нарын өрсөлдөгчдөө үнэмлэхүй ялж
чадсан С.Жавхлангийн талаар сошиалд идэвхтэй яриа өрнөж байна.
Тухайлбал, Жиргээч Ц.Бат инженер "Жавхлан одооноос дээлээ тайлаад ном унш. Портуны орлогч стилээр төрд хол явахгүй. Явуулж байгаа юм биш. Улсын эрх ашиг. Сөрөг хүчинд нэмэр бол" хэмээн жиргэжээ.
Дашрамд хэлэхэд, УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд бие даагчид олонхоороо өрсөлдсөн гэдгээрээ онцлог. Тэгвэл тэдгээрээс ийн С.Жавхлан ганцаараа ялалт байгууллаа.

Д.Дуулим
zovsongolt.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17962
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих