Том тэмцээний хүрээнд Италичуудыг хэзээ ч хожиж байгаагүй Германы шигшээ энэ удаа 9 дэх оролдлогоороо өрсөлдөгчөө буулган авсан ба 2-р үеийн дундуур Хекторын дамжуулалтаар Месүт Өзил эхний гоолыг оруулсан юм. Харин удаах гоолыг 78 дахь минутанд Бонуччи 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан.
Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэхэд болсон тус тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн байна.
Тоглолтын дараах пенальтаар тооны харьцаа 5:5 байх үед Маттео Дармиан цохилтоо алдаж, Йонас Хектор амжилттай гүйцэтгэснээр Германы шигшээ баг ялалт байгуулсан байна.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих