Зүүн аймгуудад өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Замын худаг гэдэг газарт энэ сарын 4-ний үдээс хойш хээрийн түймэр гарсан байна. Мөн Ялалт багийн Бор толгой гэдэг газарт энэ сарын 5-ны 13:00 цагт хээрийн түймэр дэгджээ. Дээрх түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид болон орон нутгийн иргэд, "Петро Чайна Тамсаг" ХХК-ийн ажилтануудыг дайчлаад байгаа аж.
Түүнчлэн Чойбалсан сумын Хөхнуур багийн Хавирга-Өртөөд энэ сарын 5-ны 09:25 цагт гарсан түймрийг шөнө нь бүрэн унтраажээ. Уг түймэрт 45 км урт, 40 км өргөн бэлчээр өртжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих