Манай түүхч Б.Энхчимэг докторын бүтээл "МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ ба МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХАРИЛЦАА. (1911-1945 он)" (蒙古獨立與蒙中俄關係 (1911-1945年)) нэртэй ном Тайваньд хэвлэгдэн гарлаа.
Монгол эрдэмтний цогц бүтээл ийнхүү Тайваньд хэвлэгдсэн нь анхны тохиолдол гэнэ. Б.Энхчимэг бүтээлдээ Монголын тусгаар тогтнолын асуудалд өрөөсгөл ханддаг зарим судлаач, эрдэмтэдийн байр суурийг зоригтой сөрөн, Монголын нэгэн үеийн түүхийг үнэн бодитоор нь дүгнэн бичсэн нь сайшаалтай ажээ.
Монгол улсыг хүлээн зөвшөөрдөггүй, дандаа Хятадын газар нутагт оруулсан газрын зураг гаргадаг байсан Тайвань саяхнаас л хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тиймээс Б.Энхчимэг докторын бүтээл Тайваньд хэвлэгдсэн нь Монголчуудын нэгэн ялалт.
gereg.mn


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих