Ази Европын нийт 52 орны төрийн тэргүүн, төлөөлөгчид нийслэл хотноо чуулж буй. Энэ үеэр манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зуун жил хадгалагдах фото зургуудыг дарууллаа. АСЕМ-ийн гишүүн орнууд хоёр жилд нэг удаа энэхүү уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулна гэвэл ойрын зуун жилд манай улсад дахин энэ уулзалт хийгдэхгүй учир ийн тодотгож буй юм. Элбэгээ ерөнхийлөгч дээлтэй бусад орны тэргүүнүүд түүнийг нь сонирхон харж буй фото цахим орчинд хамгийн өндөр хандалт, олон лайк цуглуулаад байна. Үнэхээр ч тэр олон албаны хослолтой хүмүүс дунд үндэсний хувцастай ерөнхийлөгч маань сайхан харагдах аж. Мөн тэрбээр саяхан Төв цэнгэлдэхэд нум сум харваж бэлтгэл хийснийх гадаадын нөхөдөө тойруулж зогсоогоод гарамгай харваач эр болохоо гайхуулж амжив. Морь унаад давхисан ч түүртэхгүй юм юманд элдэвтэй ерөнхийлөгчтэй болохоор ард түмэн ч уужуу тайван сууна. Найман хүүхэдтэй эгэл боргил айлын отгон хүү ийнхүү ерөнхийлөгчөөр суух найм дах жилдээ түүхэн үйл явдлын гэрч боллоо. Зуун жил дэлхийд дуурсагдах монголын нүүр царай, гэрч болсон эрхэм ерөнхийлөгчид нийт ард түмэн талархалаа илэрхийлсээр байна. Мөн энэхүү уулзалтыг санаачлан хийж чадсан өмнөх Засгийн газарт магтаал харамгүй хайрлаж байна. Баярлалаа, Ч.Сайханбилэг, түүний Засгийн газарт!






zuvsongolt.mn http://www.zuvsongolt.mn/page/newsmore/4066
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18168
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих