2006 онд ХБНГУ-д явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ний Берлин хотод болсон шувтаргын тоглолтын үед италийн багийн хамгаалагч Марко Матерацци францийн багийн довтлогч Зинединн Зиданыг яаж уурлуулсан учраа арван жилийн дараа тайлбарлажээ. Тоглолтын 110 дахь минутанд З.Зидан багтартлаа уурлаж түүний цээж рүү толгойгоороо мөргөснөөс болж улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдөж дуулиантайгаар зодог тайлж байсан.
М.Матерацци "Тухайн үед би шал тэнэг үг хэлсэн юм, гэхдээ Зидан тэгж уурлаж бухимдах хэрэггүй л байсан юм. Ром, Неаполь, Турин, Милан тэр ч бүү хэл Париж хотын аль ч хороололд хэн хүнгүй л хаа сайгүй л хэлдэг хараалын үгийг би тэгэхэд хэлчихсэн юм. Гэхдээ сонин хэвлэлээр бичиж байсан шиг түүний ээжийнх нь тухай биш, төрсөн эгчийнх тухай л таагүй үг амнаас уначихсан юм л даа.” гэсэн тайлбарыг хэлжээ. Франц улсын алжир гаралтай уран барималч Адель Абдессемед З.Зиданы М.Матераццийн цээж рүү толгойгоороо мөргөж байгааг дүрсэлсэн 5 м өндөр баримал бүтээж 2015 онд Париж хотын төвд Ж.Помпидугийн нэрэмжит Орчин үеийн урлагийн музейн өмнөх талбайд байрлуулжээ. Уран барималч А.Абдессемед уг хөшөөний хуулбарыг бүтээснийг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-нийг зохион явуулах Катар улсын нийслэл Доха хотод 2016 онд мөн байрлуулжээ. Түүхийн хуудсыг эргүүлэн харахад, тэрхүү шувтаргын тоглолтонд М.Матерацци, З.Зидан нар хоёулаа гарамгай тоглолт үзүүлж З.Зидан торгуулийн цохилт хийсний дараа М.Матерацци толгойгоороо цохин гоол оруулж тооны харьцааг тэнцүүлж тоглолтын дараах цуврал торгуулийн цохилтоор италийн баг өрсөлдөгчөө 5:3 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга цол хүртэж байсан билээ.
Эх сурвалж: МЧБХ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18191
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих