"Хүннү Эйр” ХХК Монгол Улсад анх удаа ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ. 600 км нислэгийн радиуст хамгийн бага шатахуун зарцуулах энэхүү онгоцны анхны нислэгийг өчигдөр Улаанбаатар-Дорнодын чиглэлд үйлджээ.
Шинэ онгоцны анхны нислэг Чойбалсан хотын нисэх буудалд амжилттай газардаж, анхны нислэгийн зорчигчиддоо гарын бэлэг гардуулсан байна.
ATR-72 маягийн агаарын хөлгийн суудлын тоо 72, нислэгийн үеийн дундаж хурд 510 км/цаг, нислэгийн үеийн өндөр 7620 метр, нислэгийн алслалт буюу зай 1528 км. Шатахуун бага зарцуулж, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй агаарын шинэ хөлгийг Дани улсын Биллунд хотоос тус компанийн нисгэгчид хөлөглөн ирсэн ажээ.
dornodnet.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих