"Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг ирэх сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан ирэх сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно.
Дашрамд дуулгахад, "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд болох уг наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа юм. Энэхүү наадмын хүрээнд монгол түмний их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, цам харайх, нийслэлийн сүсэгтэн олонд зориулж 500 лам ном хурах зэрэг шашин соёлын зан үйл болох аж.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд ирэх сарын 06-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана. Энэ үеэр бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан "Унзад лам нарын тэмцээн” болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих