Олимпын хошой аварга Елена Исинбаева "Рио-2016"-д оролцох хүсэлтээ Олон улсын Хөнгөн атлетикийн холбоонд /ИААФ/ хүргүүлсэн боловч түүний энэ хүсэлтэд тус холбоо татгалзсан хариу өгчээ. Энэ тухай тамирчин бүсгүй өөрийн инстаграмм хуудастаа, "ИААФ-ын нарийн бичгийн даргаас татгалзсан хариу авлаа. Ямар нэгэн азтай гайхамшигтай тохиол болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Рио-2016-д оролцох хувьгүй байжээ" хэмээн бичжээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко "Исинбаевагийн хувьд үнэхээрийн харамсалтай байгаа. Тэрбээр хүүхдээ төрүүлчихээд их спортдоо маш хурдан эргэж ирсэн билээ. Түүнд хүнлэг бусаар хандлаа, энэ нь спортын үзэл санаанд нийцэхгүй" гэж ярьжээ.
Оросын хөнгөн атлетикчдыг багаар нь Рио-2016-д оролцуулахгүй гэсэн шийдвэрийг ИААФ гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Тасс
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18407
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих