Өчигдөр буюу Баасан гарагт Рио 2016-гийн нээлтэнд АНУ-ын Олимпийн багийн өмсөх хувцсыг танилцуулжээ.
Дизайнер Поло Ральф Лорены урласан дунд сургуулийн дүрэмт хувцсыг санагдуулам өмсгөлийг Америк тамирчид ирэх Баасан гарагт Рио де Жанейрогийн Маракана цэнгэлдэх хүрээлэнд өмсөж алхана.
Поло Ральф Лорен нь 2008 оноос эхлэн АНУ-ын багийн хувцсыг урлаж байгаа юм.
Энэ жилийн хувцас нь 2012 оны Лондоны Олимпийн наадмынхтай бараг ижил байгааг ажиглагчид шүүмжилж байна. Хоёрхон ялгаа байгаа нь Лондонд Америкчууд бүгд дугуй малгай, хүүхнүүд нь цагаан банзал өмсөж байсан гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих