"Буянт-Ухаа” спортын ордонд болж буй уг тэмцээн эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийнх юм. Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд Монгол, ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон зэрэг 18 орны баг өрсөлдлөө. Үүнээс ОХУ-ын баг алт, Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг эзэд боллоо.
ОХУ-ын сүмочид манай багийг 3:0-оор хожин аваргалсан юм. Энэхүү шийдвэрлэх барилдаанд Б.Төрболд, О.Өсөхбаяр, У.Бямбажав нар хүч үзлээ. Хагас шигшээд Монгол, ОХУ, Гүрж, Украины баг үлдээд байсан. Харин хүрлийн төлөөх дагах барилдаанд Япон, Египетийн багууд шалгарсан. Шийдвэрлэх барилдаанд ОХУ Гүржийг 3:0, Монгол Украиныг мөн 3:0-оор хожин финалд үлдсэн. Харин хүрлийн төлөөх барилдаанд Украин Египетийг 2:1-ээр, Япон Гүржийг мөн 2:1-ээр хожин медалийн тавцанд зогслоо.
Хагас шигшээ:
- ОХУ-Гүрж 3-0
- Монгол-Украин 3-0
- Алтан медаль: ОХУ-Монгол 3-0
- Хүрэл медаль: Украин-Египет 2:1, Япон-Гүрж 2:1
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих