Зүүн хойд Азийн хотуудын дарга нар "Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120
төлөөлөгч оролцож"Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд”
сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын
орлогч дарга хүндэт зочноор оролцох юм.ФорумдСөүлийн Даян дэлхийн ногоон
өсөлтийн хүрээлэнгийнсуурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон
өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөдМанжуур хотын
ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч
Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман "Тогтвортой хөгжлийн
зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц
Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет
Барсак "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференцСОР-21”,БНХАУ-ын Бээжин
хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захиралЛү Янь "Уур амьсгалын
өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын
нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр,
БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И
Гын Хый "Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл
тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд
цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.
Форумын
үеэр Их эзэн Чингис хаанынэрэмжит талбайд "Хотын ногоон шийдлүүд –
2016” үзэсгэлэн гарна.Үзэсгэлэндүндэсний50 гаруйаж ахуйн нэгж "Эко эрчим
хүч”,"Эко дулаан”,"Эко тээвэр”,"Эко үйлдвэрлэл”-ийнбүтээгдэхүүн,
шийдлээ танилцуулах юм.
Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mnцахим
хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөдфорумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид
төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан
шийдвэрүүдийг байршуулжээ. Мөнэнэ удаагийн форумд оролцож илтгэл тавих
зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээМонгол, Англи хэл
дээр тавигдсан байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн
хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014
онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал
санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил
бүрзохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.Энэ шийдвэрийн дагуу2015
онд"Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан
илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих