Исламын улс бүлэглэл ОХУ-д дайн зарлаж буйгаа Ням гарагт Youtube-ээр бичлэг хийн зарлалаа.
Бичлэгт:
"Сонс Путин, бид Орост очиж танай иргэдийг хөнөөх болно!! Ахан дүүс нараа, Ариун дайн хийн тэднийг устгаж, тэдэнтэй дайтацгаая” хэмээн маск зүүсэн этгээд чангаар хашгирчээ.
ИУ-ын террорист бүлэглэлийн хийсэн бичлэг гэдэг нь албан ёсоор тогтоогдоогүй ч видеоны тайлбар ба холбоос нь цэрэг, армиуд ашигладаг телеграм аккаунт байсан аж.
ОХУ-ыг заналхийлсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа боловч ОХУ болон АНУ нь сүүлийн үед Исламын улс бүлэглэлийн эсрэг Сирид тусгай ажиллагаа явуулж, Сиритэй цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэхэд хамтрах талаар яриа хэлэлцээр хийсэнтэй холбоотой байх өндөр магадлалтай аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих