Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ийн мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарсан байна.
Тэд өмнө нь Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн ААШТ-нд оноолт таарч, барилдааны туршид Н.Түвшинбаяр аварга илт илүү байж, юүко үнэлгээгээр ялж байсан билээ. Н.Түвшинбаяр энэ сарын 11-нд эхний барилдаанаа хийх юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглох дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн чансааг тэргүүлсэн учир "А" хэсгийг манлайлан барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Дараагийн тойрогт Австралийн Ч.Рейнер, Францын Л.Пайет нарын ялсантай барилдах юм.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18565
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих