Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр манай улсаас жүдо хоёр, буудлага хоёр, бокс нэг, хүндийг өргөлт нэг тамирчин хүч сорив. Манай тамирчид одгүй байлаа.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн А.Цолмон эхний шатанд Америкийн Анжелика Дельгадог вазаригаар буулган авсан боловч дараагийн шатанд дэлхийн гурван удаагийн аварга Японы Мисато Накамурад 2:19 минутанд цэвэр ялагдав.
Мөн хүндийг өргөлтийн 56 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин ОУХМ Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзлэв.
Боксын төрлийн 69 кг-ийн жинд Б.Түвшинбат өчигдөр эхний тулаанаа хийлээ. Тэрбээр шөвгийн 16-д үлдэхийн төлөө "Риоцентро" ордонд Аргентиний Алберто Палметтатай тулсан бөгөөд өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн 3:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин дараагийн шатанд Ирландын Стивен Доннеллитэй 8 сарын 12-нд тулалдах болов.
Ийнхүү манай тамирчид хоёр дахь өдрийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих