Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохион байгуулагдаж буй зуны 31 дүгээр олимпийн усан сэлэлтийн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн Баяраагийн Есүй оролцож байгаа. Спортын мастер Б.Есүй "Хангарьд” клубт харьяалагддаг бөгөөд олимпид оролцож буй тамирчдаас хамгийн отгон нь юм.
Б.Есүй 16 настай
Орхон аймгийн Орос IV сургуулийн 10 б ангид суралцдаг. Тэрбээр усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.
ТҮҮНИЙ АМЖИЛТ:
* 2014 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
* 2015 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль
* 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
*2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:11.36 амжилтаар спортын мастерийн болзол хангаж, 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих