
Монголчуудын гол найдлаг болоод байгаа чөлөөт бөхийн тамирчдын барилдаан өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр орой 22:00 цагаас эмэгтэй 48, 58, 69 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд эхлэх юм. Манайхаас 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдах учиртай.
Хамгийн сүүлд Японы алдарт бөх Каори Ичог И.Ярыгиний нэрэмжит "Алтан гран при” тэмцээнд 10:0-ээр ялж, түрүүлэн шуугиан тарьж байсан П.Орхоны хувьд эхний тойрогтоо Болгарын бөх Мими Николоватай барилдахаар оноолт таараад байгаа юм.
Тэгвэл дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн бөх Чен Вин Линтэй барилдахаар оноолт таараад байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18733
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих