Их Британид дэлхийн хамгийн том нисэх хөлөг онгоцыг туршжээ. Энэхүү Airlander-10-ыг хагас цаг нисгэж шалгах хоёр дахь оролдлого амжилттай болжээ. Эхнийх нь техникийн асуудлын улмаас бүтэлгүйтсэн тухай РИА Новости мэдээлсэн байна.
Airlander-10 хөлөг онгоцны төслийг анх АНУ-ын зэвсэгт хүчнийхэн боловсруулсан ч санхүүжилт байхгүйн улмаас төсөл хаагдаад байжээ. Ингээд Их Британид уг асуудлыг шийдсэн байна. Их Британийн Засгийн газар уг төсөлд 3,7 сая доллар зарцуулсан байна.
"Энэ бол, Их Британид боловсруулсан шинэчлэл. Энэ нь нэг талаар жигүүртэй, нисдэг тэрэг болон дирижабль /Airship/ агаарын хөлгийн элементүүдийг багтаасан хослол юм" хэмээн уг төслийг хэрэгжүүлсэн компанийн төлөөлөгч хэлсэн байна.
Airlander-10-ын нэг хэсэг нь онгоц, нөгөө хэсэг нь Airship юм. Хөлөг онгоцны урт нь 92 метр. Энэ хөлөг онгоц 4.9 км-ийн өндөрт, цагт 148 км/цаг хүртэл хурдлах аж. Хөлөг онгоцоор агаарын зайд хоёр долоо хоног хүртэл аялж болох гэнэ.


М.Баяр /GEREG.MN/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих