Рио-2016 зуны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний аварга баг тодорлоо. Өнгөрсөн шөнө аваргын төлөө Германы шигшээ баг Шведийн бүсгүйчүүдтэй алтан медалийн төлөө тоглож, 2:1-ээр буулгаж авснаар аварга боллоо. Ингэснээр Германы баг анх удаа Олимпийн наадамд түрүүлж байгаа юм.
Германы эмэгтэй баг 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18790
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих