Рио-2016 зуны олимпийн сүүлчийн өдөр буюу энэ сарын 21-нд чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан Г.Мандахнарангийн өрсөлдөгч Узбекийн Ихтиёр Наврузов өмнөх шатандаа Пуэрто Рикогийн бөх Фрэнклин Гомезийг ялсан.
Тэгвэл Ихтиёр Наврузов, Фрэнклин Гомез нарын барилдааны шүүлтийг сэжигтэй гэж үзэн, гурван шүүгчийн шүүх эрхийг түдгэлзүүлж, шалгаж эхэлснээ Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо мэдээлжээ.
Уг барилдааныг Гүржийн Темо Казарашвилли, Өмнөд Солонгосын Чун Тон Кун, Оросын Сергей Новаковский нар шүүсэн байна. Мэдэгдэлд эдгээр шүүгчдийн шүүлт тойрсон асуудлуудыг Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны дэргэдэх ёсзүйн зөвлөл шалгаад дүгнэлтийг эргэн танилцуулна гэжээ.
Эх сурвалж: UnitedWorldWrestling.org
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих