Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл гарчээ. Тус чиглэлийн улсын чанартай А0501 дугаартай замд удаа дараа орсон хүчтэй аадар бороо орж, хэт халалт үүссэний улмаас ийн эвдрэлүүд гарсан байна. Тиймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.
А.СҮРЭН
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19001
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих