Жил бүрийн хавар намарт гардаг ой хээрийн түймрүүд манай аймгийн
иргэд, аж ахуйн нэгж, байгаль экологид ноцтой хохирол учруулсаар байна.
Ихэнх түймэр хүмүүс бидний анхаарал болгоомжгүй байдал, буруутай үйл
ажиллагаанаас болж гардаг нь тодорхой. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд,
айлын асгасан цогтой үнс нурам хээрийн түймэр болж хувиран, улмаар
эрдэнэт хүний амь нас эрсдүүлсэн харамсалтай явдал тохиолдоод байгаа.
Тэгвэл энэ эрсдлийг багасгах зорилгоор Чулуунхороот сумын удирдлагууд айл өрхүүддээ төмөр хогийн сав тарааж байгаа ажээ. Энэ төмөр сав нь түгжээтэй битүү учир гал алдахаас бүрэн хамгаалагдсан байна. Одоогоор 15 ширхэг сав захиалгаар хийлгэж хүлээн аваад байгаа бөгөөд Цагаанчулуут багийн 15 өрхийн гадна байрлуулах гэнэ.
А.Хэрлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих