Улсын начин Б.Сугаржаргалтай холбоотой хэл ам тасардаггүй. Одоогоос хоёр жил гаруйн өмнө Үндэсний их баяр наадмаар Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржид унасандаа шаралхан бөхийн барилдааныг шүүж байсан улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч одныг бухимдуулж байсан.
Үүгээр зогсохгүй Б.Сугаржаргалын ах дүүс нийлж хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрийг элдвээр доромжилж заналхийлсэн байдаг. Энэ асуудал эцэстээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаж дууссан юм.
Тэгвэл Б.Сугаржаргал өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд буюу оны өмнөхөн караокед дахин танхайн сэдэлтэй хэрэг үйлдэж шүүхийн байгууллагаар оржээ. Улмаар түүний үйлдсэн танхайн хэрэгт прокуророос 3 жилийн хугацаагаар хорихоор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Харин шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэжээ.
Хамгийн гол нь эл хэргийн хохирогч нь эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нөхөртэй нь хамт зодож танхайрсан талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих