Гэтэл зарим улс орон хариуцлага тооцно гэдгийг огт өөрөөр ойлгодог бололтой. Зимбабвегийн дарангуйлагч Роберт Мугабе гэхэд л Риогийн тоглолтод оролцоод нэг ч медаль авч чадаагүй шигшээ багаа бүхэлд нь баривчилжээ. Зүгээр нэг баривчилсангүй онгоцыг нь Харарегийн нисэх буудал дээр буунгуут тамирчдаа шууд баривчилсан байна. Шалтгаан нь гэвэл Зимбабвегийн 31 тамирчнаас ганц нь ч медаль аваагүй, хамгийн дээд амжилт үзүүлсэн тамирчин наймдугаар байранд орсон явдал гэнэ. Улсынхаа нэрийг чадан ядан хамгаалаад ирсэн тамирчид үүнээс болж сэтгэл санааны маш хүнд цохилт авсан нь ойлгомжтой.
Тамирчдыг баривчлах болсон шалтгаанаа Мугабе тайлбарлахдаа "Тамирчид гэж нэрлэгдсэн энэ муусайн хархнуудад бид улсынхаа хөрөнгө мөнгийг зарцуулсан. Хэрэв чи ядаж манай хөрш Ботсваныхан шиг "зэс” эсвэл "гуулин” медаль авахын төлөө /4 ба 5-р байрыг хэлж байгаа юм гэнэ/ өөрийгөө золиослоход бэлэн биш байгаа бол чи манай мөнгийг шал дэмий юманд үрлээ гэсэн үг. Хэрэв бидэнд Бразиль руу зүгээр нисч очоод тэнд манай төрийн дуулалыг дуулж, төрийн далбайг өргөж яваад ирэх хүмүүс хэрэгтэй байсан бол Зимбабвегийн их сургуулийн үзэслэнтэй охид залуусаас хэн нэгнийг нь сонгож явуулах байсан юм” гэжээ.
Амжилт гаргаагүйн төлөө баривчлагдсан хөөрхий 31 тамирчны тухай ямар нэг мэдээлэл байхгүй байна. Саддам Хуссейний үеийн хөлбөмбөгчдөд тохиолдсонтой адил эмгэнэлтэй явдал тохиолдоогүй байгаасай гэж найдахаас өөр аргагүй. Удэй Хуссейн нь хөлбөмбөгчдөө ялж чадсангүй гэж хэрцгийгээр тамлан алсан гэдэг.

Мугабегийн явуулж байгаа бодлогын улмаас нэгэн үе Африкийг тариа будаагаар хангадаг байсан Зимбабве дампуурч инфляц нь утгаа алдан 100 тэрбум зимбабве доллараар 3 ширхэг өндөг авдаг болсон төдийгүй 1 их наяд буюу триллионы нэрлэсэн үнэ бүхий мөнгөн дэвсгэрттэй цорын ганц улс болж хувирсан юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19045
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих