"Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, "Andra Model Management " агентлагийн захирал Х.Бадамгэрэлийг өндөр боловсролтой, загварынхан дундаа л ааш сайтай хэмээгддэг. Тэрээр Монгол орноо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд хүртэл оролцож байсан адтай бүсгүй. Загварын ертөнцөд хөтлөн оруулсан багш Ч.Содтуяагаас өрх тусгаарлаж өөрийн гэсэн хаант улсаа байгуулаад амжсан бөгөөд олон охидыг өөрийн замаар хөтөлж, ирээдүйг нь гэрэлтүүлж өгч байгаа гэвэл хилсдэхгүй биз ээ. Түүний хамгийн том мөрөөдлийн нэг бол олон хүүхэдтэй болох гэж ярьж байсан бөгөөд удалгүй дуучин залуутай сүй тавьж анхны үрийн зулайгаа үнэрлэсэн.Бага байхаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, хичээл номондоо ч онц сурдаг байсан тэрээр хүүхдээ хүмүүжүүлэх арга нь нарийн бөгөөд дуртай зүйлээр нь дамжуулан цээж тогтоолтыг нь сайжруулах аргыг ашиглах нь илүү үр дүнтэй гэж үзэж хүүхдээ "Хатан” ухаанаар хүмүүжүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: Zone.mn
Д.Цэцэг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19056
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих