Өвгөдийн сүнс
Үүд тогшив
Үүдээ нээсэнгүй
Өнөөдөр өр зээлтэй
Үзүүлж зүрхлэсэнгүй
Үнэндээ харж ч чадсангүй
Хальсан өвгөдийн сүнс
Хаалга тогшив
Хаширлаад нээж чадсангүй
Харц ард ядмаг явааг
Харуулж зүрхэлсэнгүй
Хаан Чингис хамт явааг
Харин мэдсэнгүй
Хатдын сүнс
Хаалга тогшив
Халхын сайханыг харуулж чадсангүй
Янзын гоё хонгор
Янхан болж явааг
Яагаад ч үзүүлж чадсангүй
Яг үнэндээ яахаа ч мэдсэнгүй
Олон олон үеийн өвгөд
Онгойлго гэж хаалга тогшив
Одоохон гэчихээд
Онгойлгож зүрхэлсэнгүй
Орон гэр олон түмнээ
Одоо ийм яваа гэж
Онцолж харуулахыг хүссэнгүй
Монгол өвгөд хаалга тогшив
Морьтой ирсэн морио асуув
Морио сольсон моторт болсон
Монгол хүү нь хэлж халсангүй
Хэнгэрэг дэлдэж хэн ирэв
Халхын догшин бөө ирэв
Хэл соёл үлдээсэнээ асуув
Хэлж зүрхэлсэнгүй өөр болсон гэж
Өвгөдийн сүнс
Үүд тогшив
Үүдээ нээсэнгүй
Дараа ирэхэд нь нээнэ
Дайчин монгол мандсан байна
Э.Мөнх-Эрдэнэ
Мөнх Эрдэнэ Эба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих