"Рио 2016” зуны олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг өнөө өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ.
Тэрбээр дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан байна. Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон билээ. Манай бөхийн хувьд 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд Казахстан улсын төлөөлөн оролцохоор болсон билээ. Түүний гэрээ 2017 онд дуусгавар болно.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих