Сангийн яамны зүгээс Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох санал оруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ хуулийг хүчингүй болгосноор хэдэн төгрөгийг хэмнэж байгааг асуусан юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх байх. Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан” гэж хариулав.
Хамтын тэтгэврийг олгож эхэлснээр нийгмийн даатгалаа насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын ар гэрийнхэнд нь талийгаачийн тэтгэврийг олгох байсан юм. Харин энэ зохицуулалтаас ахмадууд татгалзсан гэж Сангийн сайд хэлсэн нь олныг мэл гайхшируулав. Тэтгэврийг бууруулах, хамтын тэтгэврээс татгалзах саналыг төсвийн зардлыг бууруулах Засгийн газрын бодлого бус ахмадын санал байжээ. Сангийн сайдын тайлбарыг та бүхэнд хүргэж байна.
Л.ХАЛИУ
NEWS.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих