Золбин нохой, муурны асуудал ч үнэхээр анхаарахгүй бол бараг тамтгаа алдаад байгаа гэдгийг бид мэднэ. Нэгэн эх сурвалжид энэ талаарх тооцоог дурдсаныг сонирхуулахад, эм нохой зургаан сартайгаасаа үржилд орж эхэлдэг бөгөөд жилд хоёр удаа хээлтдэг. Зургаан сартайгаасаа есөн нас хүртлээ ойролцоогоор 17 удаа гөлөглөнө. Нэг удаад дунджаар зургаан гөлөг тээдэг гэж тооцвол 102-ыг гаргах бөгөөд энэ хугацаанд түүний үр удам мөн л ийнхүү геометр прогрессоор өсдөг тул үлэмж их тоо гарахаар харагдаж байна. АНУ-ын Амьтны эрхийг хамгаалах "РЕТА” сан-гийн мэдээлснээр, нэг эм нохой зургаан жилд 67,000, нэг эм муур долоон жилийн хугацаанд 370,000 болж үрждэг юм байна.
Харин манай Улаанбаатарт 300-320 мянган эзэнгүй нохой, муур байдаг нь дөрвөн хүн тутамд нэг нохой, эсвэл муур ногдож байна гэсэн үг юм байна. Үүнээс харахад л, яалт ч үгүй тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж эм нохой, муурны савыг боон, эр нохой, муураа хөнгөлөхөөс аргагүй мэт.
Тэгвэл траншейны гэх тодотголтой хүмүүсийнхээ ч нөхөн үржихүйн асуудалд бас зориуд бодлоготойгоор анхаарахгүй бол нохой, муурнаас дутахааргүй асуудал үүсгэж мэдэхээр байна. Тэдний ихэнх нь архины хамааралтай болчихсон, амьдралын зорилго тэмүүлэл гэж бараг үгүй, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх байтугай өөрсдийгөө ч аятайхан аваад явчих ухамсар, чадваргүй хүмүүс байдаг.
Гэтэл тэд бас л хүн учраас бэлгийн харьцаанд орж, өсөж үржих нь тодорхой. Тэдний тэр "харанхуй” орчинд өсөж торниж буй хүүхдүүд ямархуу хүн болж төлөвших нь ч эргэлзээтэй. Тэд бараг л "хүн-харх” буюу ямар ч гэмт хэрэг үйлдэхэд бэлэн хүмүүс болж ч магадгүй гэх мэтээр сөрөг талууд ихээхэн ажиглагдаж байна.
Иймд тэдгээр траншейны хүмүүсээ тэндээс нь гаргаж ажил амьдралтай залгуулж нэгэнт чадахгүй л юм бол тэдний өсөлт үржлийг ерөндөг тавиад ч болтугай золбин нохой, муурны адил хязгаарлах нь зохистой мэт...
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих