Их Британийн уулчин 53 настай эрэгтэй С.Нэш Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэрээр Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалдтай цогцос нь олдсон юм. Харин энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж, хэргийг аймгийн цагдаагийн байгууллага болон Мөрдөн байцаах албатай хамтран шалгаж байгаа гэсэн юм. Түүнчлэн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр цагдан хорьж шалгаж байгаа гэв. Тэгвэл хэрэгт холбогдуулан шалгасан иргэд түүний амийг бүрэлгэсэн гэж хэргээ хүлээжээ. Энэ хэргийн талаар өнөөдөр 11.00 цагаас ЦЕГ-т мэдээлэл хийх юм байна.
Харин энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын албаны эх сурвалж "Цагдаагийн байгууллагаас өгсөн урьдчилсан мэдээллээр тэрээр ир, үзүүртэй зүйлээр цээжний хөндийд хутгалуулсны улмаас дотуур цус алдаж нас барсан байх магадлалтай гэсэн болно. ГХЯ-ны Консулын газраас дээрх хэрэгтэй холбоотойгоор ИБУИНВУ-ын ЭСЯ-тай холбоотой ажиллаж байна. Тус газраас гаргасан хүсэлтийн дагуу талийгаачийн шарилыг эх оронд нь хүргүүлэх болон хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч байгаа” гэж мэдээлсэн юм.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих