Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж "Үндсэн дүрмийн” 6.6.6.1 дэх заалтыг үндэслэн дараахь шийдвэрийг гаргалаа.
Үүнд энэ сарын 16-нд /маргааш/ хуралдахаар товлогдоод байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын товыг цуцалж, сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн дараа Гүйцэтгэх зөвлөлөөр дахин хэлэлцэж байж товлохоор тогтов.
Мөн энэ хуралдаанаар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон байна.

TIME.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих