Португал залуу Криштиано Роналдо 2014 оны Испанийн мисс, мөн оны Ертөнцийн мисс уралдааны зургаадугаар байрт шалгарсан Дезера Кордеротой амрагийн харьцаатай болсон гэнэ.
Загвар өмсөгч орос бүсгүй Ирина Шейкээс харилцаагаа тасалсанаас хойш Криштиано Роналдо хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Харин Дезера Кордеро түүний хувьд илүү бат бөх харилцаа тогтоох бүсгүй байж магадгүй байгаа ажээ.
"Сайн сайхан зүйлс айлчлан ирэхэд цаг хугацаа шаардагддаг. Харин жинхэнэ гайхамшигтай үйл явдал бол агшин зуурт ирдэг” гэж Кордеро бичээд Роналдогийн зургийг олон нийтийн сүлжээн дэх хаягтаа оруулж, CR7 гэсэн бэлэг тэмдгийг мөн нэмжээ.
Үүнийг Криштиано Роналдотой амрагийн харьцаатай болсноо албан бусаар ч гэсэн ч маш тодорхой илэрхийлсэн явдал гэж хэвлэлийнхэн дүгнэж байгаа гэнэ. Дезераг Роналдогийн Мадрид дахь гэрийн ойролцоо хэд хэдэн удаа харснаа хэвлэлийнхэн ч дурьджээ.
Р.Гэгээ



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих