Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадамд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид өчигдөр орой 00.40 цагт эх орондоо ирлээ.
Тус олимпод манай улсын найман тамирчин оролцсоноос жүдо бөхийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон юм. Баг тамирчдаа Монголын паралимпийн хороо, "Сүлд” спорт хороо, "Ард” даатгал, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан, баяр хүргэлээ.
Ч.Амар






URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19646
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих