
"Чингис"-ын мөнгөтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг шалгаж эхлээд байгаа. Хамгийн сүүлд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан бол энэ сарын 21-нд Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөн л хорьсон гэнэ.
Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа ТЭЦ-III-ын хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд Чингис бондоос санхүүжүүлсэн 35 сая ам.долларын нэг сая ам.долларыг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзжээ.
Шалгалтын явцад түүнийг БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанийг төсөлд шалгаруулж, санхүүжилтийн хөрөнгөөс өөрийнхөө нэр дээр байгуулсан "Fin invest” банк бус санхүүгийн байгууллагын дансандаа шилжүүлж авсан гэх үйлдэл тогтоогджээ. Иймээс түүнийг мөнгө угаасан, төрийн өмчийн хөрөнгийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн аж.
Эх сурвалжуудын хэлж буйгаар, бондын мөнгөтэй холбоотой өөр олон асуудал үүсч, албан тушаалтнуудыг шалгаж магадгүй гэнэ. Д.Доржпүрэв нь дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байжээ.
http://www.wikimon.mn/content/70793.shtml
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19657
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих