Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордоны "А" зааланд болно.
"Хакүхо цом" өсвөрийн сүмочдын тэмцээнийг "Эрүүл монгол хүүхэд"-ийн төлөө уриатайгаар "Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм байна.
Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. өрсөлдөнө. 13-15 насны ангилалд 2001 оны 2 сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтойг анхаарана уу. Мөн нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.
"Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих