Энэ намрын анхны хишиг барилдаан болох Баянзүрх уулын хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр өндөрлөлөө. Уг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглосон байна.
Өнгөрсөн жил аймгийн арслан Оргихын Хангай түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэж, их шөвөгт Ө.Даваабаатар, Б.Гончигдамба нар шалгарсан билээ. Тэгвэл энэ жил Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл нар үлджээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19956
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих