"Орос, Монголын хамтын ажиллагаа-2016” бизнес форум энэ сарын 27-30-нд ОХУ-д болно. Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог тус форумын үеэр урлаг соёл, спорт, эдийн засаг, боловсролын хүрээнд олон арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ. Спортын хүрээнд болох Орос, Монголын тамирчдын халз тулаан болно.
Манай улсаас халз тулаанд жүдо бөхийн 60 кг-д дэлхийн аварга,
гавьяат тамирчин Г.Болдбаатар, боксын 64 кг-д Э.Баярхүү, чөлөөт бөхийн
61 кг-д Д.Цогтбаатар, байлдааны самбогийн 62 кг-д Б.Дамланпүрэв,
кикбоксын 67 кг-д С.Батжаргал, мутай боксын 60 кг-д Б.Гантогтох, холимог
тулааны 66 кг-д С.Сүхболд, тэквондогийн 57 кг-д П.Бямбадорж, сонгомол
бөхийн 65 кг-д Б.Хаш-Эрдэнэ нар хүч үзэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих