ДАШТ-нд оролцох бөхчүүдийг тодруулах сорилго хийхээр болжээ
Зуны олимпийн наадам болдог жил бүр олимпийн бус жингүүдийн ДАШТ-нийг 2016 оноос уламжлал болгон явуулж байх шийдвэрийг ДБНХ-ноос энэ оны хавар гаргасан юм. Олимпийн бус жингүүдийн ДАШТ-нийг анх удаа арван хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр явуулахаар товлож уг арга хэмжээг 2016 оны календарьчилсан төлөвлөгөөндөө нэмж оруулсан билээ.
Иймд МЧБХ-ны Удирдах зөвлөлөөс тус ДАШТ-нд манай улсаас оролцох 4 бөхийг тодруулах сорилго тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр Спортын төв ордонд явуулахаар тогтжээ.
Урьдчилсан шатнаас жин тус бүрээс шалгарсан бөхчүүдийг энэ оны тавдугаар сард болсон Бүх ард түмний ХIҮ спортын наадмын жин тус бүрийн аваргуудтай барилдуулж ДАШТ-нд оролцох бөхчүүдийг шалгаруулах авах юм.
2016 оны Бүх ард түмний ХIҮ спортын наадам
Эрэгтэй
61 кг 1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб,
оюутны дэлхийн аварга/
2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ/”Алдар” спорт хороо/
3. Батсайханы Нэмэхбаяр /Хан-Уул дүүрэг,
"Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Гансүхийн Отгонбаатар/”Гацуурт-Олимп” клуб/
70 кг 1. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо,
оюутны дэлхийн аварга/
2. Болдхүүгийн Батсүх /Хан-Уул дүүрэг,
"Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Буянцогтын Цогтгэрэл /Хан-Уул дүүрэг/
3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/
Эмэгтэй
55 кг 1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
2. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
3. Нандинцэцэгийн Анударь /”Цастын барс” клуб/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/
60 кг 1. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
2. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Орхон аймаг, "Хангарьд” клуб/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/
МЧБХ. Д.Өлгийсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих