ӨМӨЗО-д зохиогдсон "Алтан бүс 2016" барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Энэ жилийн улсын наадмын үзүүр бөх, Даншиг наадамын Аварга бөх, чансаа өндөр 128 бөхийн түрүү бөх гээд Улсын арслан Ринченбямбын Пүрэвдагва энэ жил өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Тэгвэл шинэхэн арслан маань ӨМӨЗО-д зохиогдсон "Алтан бүс” барилдаанд түрүүлжээ.
Энэхүү барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилджээ. Залуу арслан Р.Пүрэвдагва нутгийн аварга Н.Батжаргалтай үзүүр, түрүү булаалдаж, анх удаагаа түрүүлсэн байна.
zaluu.com
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20485
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих