МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭСАЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд:
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх 2016 оны III улиралын танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Харьяа байгууллагууддаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны байдлаар дотоод аудит хийж, дотоод аудитын үйл ажиллагааг тогтмолжуулан хэвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулан хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт
Хуульд заасан хугацаанд багтаан Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг тогтмол оруулж хэвшүүлэхэд анхаарч ажиллахыг Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд бүх шатны байгууллагуудын удирдлагуудад А/441 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХ ТУХАЙ
Хэрлэн сумын Засаг даргын санал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тохирлын гэрчилгээг үндэслэн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй цэгт үйл ажиллагаа явуулж байсан 1 супермаркет, 1 баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлийг 2 жилийн хугацаатай сунгаж, Хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг 2 аж ахуй нэгжийн захирлуудад, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад тус тус даалгажээ.
А/442 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХ ТУХАЙ
Хэрлэн сумын Засаг даргын санал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тохирлын гэрчилгээг үндэслэн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй цэгт үйл ажиллагаа явуулж байсан 4 аж ахуй нэгж, 1 хүнсний дэлгүүр, 1 кафе, 1 ресторан, 1 баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлийг 2 жилийн хугацаатай сунгаж, Хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг аж ахуй нэгжийн захирлуудад, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад тус тус даалгажээ.
http://www.dornod.gov.mn/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20640
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих