Хятадын тэрбумтан, Алибаба групийн үүсгэн байгуулагч Жэк Ма зун манай улсад ирсэнээс хойш түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй болсон билээ. Түүний өв хөрөнгө нь хичнээн ч ядуу улсыг бүхэлд нь тэжээж чадахуйц их юм.
2015 онд Жяньси мужийн Ёнфэн хошуунд амьдардаг тосгоны иргэн Фан Шаочинь
хэмээх нэгэн хүүгийн зургийг жижиг Жэк Ма хэмээн гарчиглан олон нийтийн
цахим сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Тэр жаал
хүүгийн гэр бүл тун хүнд нөхцөлд амьдардаг гэнэ. Аав нь хөлгүй учир
ажлын чадвар муу, ээж нь хүнд өвчтэй, өвөө нь алцгеймер буюу зөнөг
өвчтэй тул хүү сурч боловсрох битгий хэл амьдралаа авч явах хүнд ажил
толгой дээр нь унасан байна.
Удалгүй интернэт хэрэглэгчид хүүд туслахыг Жэк Ма гаас хүсэх болсон нь тэрбумтаны анхааралд өртжээ. Өнгөрсөн долоо хоногт Жэк Ма Фан Шаочинь хүүд санхүүгийн дэмжлэг үзүүлж их сургууль төгстөл амьдралыг нь харж үзэхээр болсноо мэдэгджээ.
А.Хатангоо
zovsongolt.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих