Германы
Дортмунд хотын хөлбөмбөгийн "Боруссия” багийн гүйцэтгэх захирал
Ханс-Йоахим Ватцке Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин, олимпийн есөн
удаагийн аварга Усэйн Болт тус багтай хамт бэлтгэл хийх болно гэсэн
мэдээллийг бататгасан аж.
"Энэ
бол хошигнол биш. Мөн маркетингийн шийдэл биш юм шүү. Үүнийг бид аль
эрт шийдчихсэн зүйл. Манай Захирлуудын зөвлөлд багтдаг Puma компанийн
захирал Бьорн Гульден хэдэн долоо хоногийн өмнө Болтыг бидэнтэй хамт
бэлтгэл, сургуулилт хийлгэж болох уу хэмээн асуусан.
Ямар
ч асуудал байхгүй гэж би түүнд хэлсэн. Дасгалжуулагч Томас Тухель ч мөн
энэ санаачлагад нааштай хандсан билээ. Бидэнд бэлтгэл хийх цаг гарвал
Болт бидэнтэй ирж нэгдэх байх. Багийн залуус ч баярлах болов уу. Болтод
мэргэжлийн тоглогчийн ирээдүй бий гэж үү? Бидэнд энэ тухай ярих ямар нэг
шаардлага байхгүй” хэмээн Ватцке ярьжээ.
Өдгөө 30 настай Болт хөлбөмбөгчин болохоор төлөвлөж байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих