Дэлхийн Оюутны Аварга шалгаруулах 3x3 тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотноо эхэллээ.
Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг эхний тоглолтуудаа Хятад, Малайзийн багтай хийж, ялалт байгуулжээ. Тодруулбал, эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж маш ширүүн тоглолтын эцэст 11:12 харьцаатай хожсон байна. Мөн хоёр дахь тоглолтоо Малайзын багтай хийж 18:6-аар ялалт байгууллаа.
Өнөөдөр манай баг Тайланд, Унгарын багуудтай хэсгийн тоглолтуудаа хийнэ.
Б.Орхон
olloo.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20856
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих