Италийн Сери А лигийн 14 дүгээр тойргийн үлдсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг”-ийг хааж "Интер” талбайдаа "Фиорентина”-г хүлээж авч, 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 21 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын 3 дахь минутад Брозович тооны харьцааг нээсэн бол Кандрева 9 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар 19 дэх минутад Икарди багийнхаа гурав дахь гоолыг оруулж. Харин "Фиорентина”-гаас Калинич 37, Иличич 62 дахь минутад гоолдож, тооны харьцааг ойртуулж. Гэвч 90 дэх минутад Икарди дахин нэгийг нэмж, дубль хийснээр багийнхаа хожлыг баталгаажуулжээ.
Мөн тэрбээр энэ тойрогт хоёрыг оруулснаар 12 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Жекогийн хамтаар тэргүүлж байна.
Энэ тойрогт мөн "Наполи” талбайдаа "Сассуоло” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих