
Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөгөөр тогтоов.
Өөрөөр хэлбэл бидний урьд нь төлдөг байсан эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх дүн ирэх 2017 онд нэмэгдсэн гэсэн үг юм. Нарийвчилбал ЭМД-ийн шимтгэлд сард 3840₮ буюу жилд 46080₮ төлдөг байсан бол ирэх онд 57600₮ төлнө.
2016 онд
Төрөөс даадаг байсан Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын болиулж, сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөгтэй тэнцүүлсэн.
Мөн хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх,эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг төр бус иргэн өөрөө хариуцдаг болж, сар бүр 3840 төгрөг улсад төлөх, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн мөн адил хэмжээгээр төлөхөөр тогтоож өгсөн байдаг.
.jpg)
Д.Үржинбадам
zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих