
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр, идэрчүүдийн футзалын УАШТ-ий урьдчилсан шат хөдөө орон нутагт эхэллээ.
Тэмцээний "Талын бүс"-ийн тоглолтууд Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнийг МХБХ-ны Техникийн хэлтэсийн мэргэжилтэн О.Аззаяа, хянагч шүүгч Ч.Жавхлантөгс болон шүүгч Н.Оргилбаяр, Б.Тамир, Б.Эрдэнэгомбо нар зохион байгуулж байгаа. 15, 17 хүртэлх насанд тус бүр дөрөв дөрвөн баг өрсөлдөж буй "Талын бүс"-ийн тэмцээн баасан гаригт өндөрлөнө. Энэхүү бүсийн нас наснаас нэг баг шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авч, ирэх сард Улаанбаатар хотод улсын аварга хэмээх эрхэм хүндтэй алдарын төлөө хүч үзэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих