
"Гандан Бороо" хочит Ч.Батхуягийг цагдаагийн өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан боловч тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа сураггүй алга болсон юм. Тухайн үед тэрбээр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр "мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн байдаг. Түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон боловч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болсон юм.
Харин У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэргээр шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ бүхнээс харахад цагдаагийн албан хаагчид иргэдэд айдас түгшүүр төрүүлж байдаг, эрүүгийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож буй хүмүүстэйгээ ширүүхэн тэмцэх эхэлж байгаа бололтой.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21788
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих