Дорнод аймгийн Волейболын хөгжлийн төлөө "Шидэт бөмбөг" ТББ-аас 2 дахь жилдээ зохион байгуулж буй "Шидэт бөмбөг" волейболын 2-р лиг өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа.
Лигийн тэмцээний Тэргүүн байрыг анхдугаар лигийн аварга баг Баярсайхан эзэнтэй Дорнод НАА баг хошой аварга боллоо. Дэд байранд Энхтөр эзэнтэй Техникийн цогц шийдэл "TCS" баг, 3-р байранд Отгонбаатар эзэнтэй ДБЭХС "ЭРЧИМ" багууд эзэллээ.
Шилдэг довлогчоор Турк стиль багийн Б.Билгүүн,
Шилдэг холбогч Дорнод НАА багийн С. Ариунбат,
Шилдэг хамгаалагч TCS багийн Даваа,
Тэгш тоглогч Дорнод НАА багийн Ч.Ууганбаяр,
Шилдэг дасгалжуулагч Техникийн цогц шийдэл "TCS" багийн дасгалжуулагч Ч.Туяацэцэг нар шалгарлаа.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих