ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Зургаан өдрийн турш Спортын төв ордонд болсон УАШТ-д 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Энэ жилийн улсын аваргад эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд хамгийн их анхаарал татаж байлаа. Учир нь энэ жинд "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, "Рио 2016" олимпийн наадмын шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм. Тэдний хувьд учраа бүрээ ялсаар шигшээ тулаанд шалгараад байсан. Өнөөдөр болсон шийдвэрлэх тоглолтод шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар 3:2 онооны харьцаагаар ялалт байгуулж, улсын аварга цолыг хүртлээ. Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарснаар эмчийн тусламжийг 4-5 удаа авсан юм. Э.Цэндбаатар жин өгcөж тоглон, аварга цолыг хүртлээ. Түүний хувьд дараагийн олимп, ДАШТ-д хүчтэй өрсөлдөгч байх бүрэн боломжтой байна. Дэлхийд мэдрэмж, хурд хүчээрээ гайхагдаж буй Д.Отгондалайтай энэ тэнцүү өрсөлдлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих